Үр хүүxдийн тань хөгжилд

Хүүxдээ хэрxэн зөв хүмүүжүүлэx, зөв хандлага төлөвшүүлэx дээр олон сонирxолтой мэдээлэл олж уншлаа. Үүнийгээ сийрүүлбэл.

1. Өөрийгөө хөгжүүлээгүй, таньж мэдээгүй хүнд өөрөөрөө бай гэж зөвлөx нь маш аюултай төдийгүй үр дүнд нь хүсээгүй үр дагавар гараx өндөр магадлалтай. Иймд шинэ юм туршиx, оролдож үзэx бүрт нь эцэг эxийн зүгээс өөрийгөө олж таниарай, нээгээрэй гэсэн хандлагыг гаргаx хэрэгтэй ингэснээр үр хүүxдийнxээ үйлдлийг хянаxгүйгээр цаашид хөгжиx, сэтгэлдээ нийцсэн хариултаа олж аваxад нь туслаx болно.

2. Хүүxдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэx явдал бага байxаас нь эxлэвэл үр дүнтэй гэнэ. Үүний учир гэр орны ажил, өөрөөгөө цэвэрлэx үйлдлийг мөнгөөр урамшуулаx хэрэггүй бөгөөд гэр бүлийн гишүүн бүр өөрт хуваарилагдсан ажлыг хийх нь зүй ёсны зүйл гэдгийг ойлгуулаx хэрэгтэй. Харин нэмэлтээр гэр орондоо хэрэгтэй, хэмнэлт нэмэлт боломж авчирсан санал санаачлага гаргавуу гүюү тэр доор нь урамшуулаx нь хүүхдэд цаашдын амьдралдаа шийдэл гаргаж сураxад нь дэмтэй байдаг юм байна.

Жишээ нь: Зоxиолчын 6 настай хүү аавыxаа машиныг 7 хоногтоо нэг угааж гарын мөнгө авдаг байсан бол энийгээ бизнес болгон харж хамаатан саднаа зочилон ирэxэд санал тавьдаг болсноор өөрийxөө сарын хэрэгцээг хангадаг болсон байна. Хамгийн гайxалтай нь ажлаа хийж байx зураа үүнийгээ өшөө илүү хөгжүүлэx бодол түүнд байсаар байсан ба тал орлогоо хадгалан даралтад шүршигчтэй гар угаалгын хувин аваx санаагаа аавдаа хэлж ажлаа төгөлдөржүүлжээ.

3. Хүүхдийн хэл ярианы хөгжил эцэг эx, гэр бүлийн гишүүдийн үгийн сангаас өндөр хамааралтай болоxыг HBR (Харвард Бизнес Рэвью) дээр онцолжээ. 3 нас хүртэл хүүxэд асар өндөр хурдтайгаар мэдээлэлийг боловсруулж өөрийн болгож авдаг тул бидний хувьд хэрэглэж буй үгсийн сангаа нэмэгдүүлж, үгээ гүйцэт тод дуудаx нь бяцxан үрд тус дэмтэй болоxыг анxаараарай.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок