Posts

Showing posts from October, 2025

Америкийн уугуул иргэд ба Монголчууд

Image
 Өнөөдөр Америкийн нэгдсэн улсад Колумбын өдөр/Уугуул иргэдийн өдөр тохиож байна. Энэ өдөр нь анх 1492 онд одоогийн Испани орныг нэгтгэн бий болгосон хаан хатны зараалаар өрнө зүгт аялсан Италийн Женова хотын судлаач Кристофер Колумбыг таниулах зорилготой байжээ. Ази тивд хамгийн дөт замаар хүрэхээр төлөвлөсөн түүний аялал буруу тооцооллоос нь болж Хойд америк, Карибын тэнгист, уугуул иргэдийн соёл иргэншил цэцэглэн хөгжиж буй арлуудад хүрсэн нь хожим өнөөдрийн бидний мэдэх дэлхийг үүрд өөрчилсөн гэхэд болно. Италийн Женова хот 2016, Пиацца Принчипе Галт тэрэгний буудал Энэ цаг үеэс хойш Европын колоничлол газар авч уугуул иргэд ихээр хэлмэгдэж, олон зуун жилийн өвчин зовлон, боолчлолыг авчирсан билээ. Удаан хугацааны турш америкчууд эр зориг, эрэл хайгуулын бэлэг тэмдэг болгон Колумбын өдрийг тэмдэглэж ирсэн ч түүх соёл хөгжихийн хэрээр түүний илгээлт уугуул иргэдийн хувьд соёлын сүйрлийг авчирсныг ойлгож эхэлсэн юм. 1970-д оноос эхлэн нутгийн уугуул иргэдийн төлөөлөл, хүний эрхий...