Posts

Showing posts from May, 2024

Хурд ба нэмэлт боломж

Image
Төслийн менежмент нь угтаа хурд ба нэмэлт боломжуудыг хэрхэн уялдуулах талаарх шийдэл мэт. Хэрэв бид хүрэх үр дүнгээ тодорхой харж аль болох олон хувьсагчийг хасаж чадвал төлөвлөсөн ажлаа хурдан, найдвартай, бага зардлаар гүйцэтгэх боломжтой. Гэсэн хэдий ч хурдтай хэрэгжүүлэх явцдаа бид олон сонголтууд байгааг олж хардаг. Төслөө сайжруулах, төгөлдөржүүлэх тоо томшгүй олон боломжуудыг. Хурдтай ажиллаж байх үед боломжуудыг эрэлхийлэх нь зардал нэмэгдэх, найдвартай байдал алдагдах, төсөл төлөвлөсөн хугацаандаа амжихгүй байх зэрэгт шууд нөлөөлдөг. Учир нь боломжоо эрэлхийлэх нь үнэндээ алдаа гаргахад бэлэн байхыг шаарддаг. Энэ бол нэг төрлийн эрэл хайгуул. Шинэ зүйлийг эрэлхийлэхэд хамгийн тохиромжтой үе нь нэг зүйл бү xнээ зориулахаас өмнө буюу хөрөнгө оруулалтаа нэмэх, багаа өргөтгөхөөс өмнө байдаг. Бид хурд, нэмэлт боломжийг эрэлхийлдэг ч нэгэн зэрэг байх нь тохиромжгүй.

My PMP journey

Image
Англи хэл дээр PMP сертификат авсан туршлагаа хуваалцсан олон бичлэгүүд байдаг ч яг Монгол хүн юу бодоод хэрхэн бэлдээд авсан мэдээлэл ховор байдаг тул өөрийн туршлага шинэхэн байгаа дээр Монгол хэлдээрээ тэмдэглэл болгоод дараа дараагийхаа залууст хуваалцахаар бэлтгэлээ . Аялалд тань амжилт хүсэе.