Cross-Disciplinary Management Approach Part 2/3

Хөлбөмбөгийн ертөнцөд ойр байж Италийн хөлбөмбөгийн холбооны шүүгчийн хуваарь талбай дээр гарж тоглолтыг хэвийн явуулах бүхий л боломжоор хангахаар ажиллаж байсан хүний хувьд хөлбөмбөгийн клубийн дасгалжуулагч нар ямар иx чухал үүрэг рольтой болохыг анзаарч тэдгээрийн ур чадварыг талбай дээр хэрхэн биеллээ олж байгааг харьцуулж харах дуртай байсан билээ. Хөлбөмбөгийн дасгалжуулагч нь ихэнхдээ хөлбөмбөгийн зодог тайлсан тамирчид байх нь илбэг ба тоглогч байхдаа харизм өндөртэй, хувцас солих өрөөндөө нөлөөлж чаддаг, хөлбөмбөгийн спортын талаар өөрийн гэсэн ойлголттой нэгэн байх агаад тактик арга барилын өөр хоорондын ялгаа давуу сул талуудыг мэддэг удаан жил ажилласан эрхмүүдийн доор туслахаар ажиллаж эхэлсэн хүмүүс дунджаар бусад мэргэжилтнүүдээсээ илүү богино хугацаанд томоохон амжилтад хүрцгээсэн байдаг (Carlo Ancelotti, Pep Guardiola, José Mourinho гэх мэт) Бизнес талаас харвал дээрх амжилтад хүрэх хамгийн дөт зам нь том зорилготой чадварлаг удирдагдагч нарын доор ажиллаж байх х...