Posts

Showing posts from March, 2024

Navigating Chaos

Image
Би нэгэн барилгын компанид ажиллаж байсан юм. Хэдий удирдах албанд цалин хангамж хүлээн зөвшөөрч болохуйц байсан ч тогтож ажиллах газар биш байв. Би өөртөө асуудал юунд байгааг тодорхойлох үүрэг даалгавар өгсөн бөгөөд дүгнэлт нь: Стресс ихтэй ажлын байр - High-stress environment Ажил үүргийн хуваарилалт тодорхой бус - Ambiguous roles/responsibilities Олон шатны удирдлага (Хэн нь шууд удирдлага нь ойлгомжгүй) - Multiple boss situation Дэвшилтэд теxнологийг даган гарах хүндрэлүүд - Advance technology complexities Бодит бус хүлээлтүүд - Unrealistic deadlines Нөөцийн хомс байдал - Lack of resources Санхүүжилт дутмаг - Insufficient funding Удирдлагын арга барил нийцэхээ больсон - Inept leadership

Зөрчилдөөний менежмент

Image
Бид бүгд ямар нэг байдлаар өөр хоорондоо зөрчилдөж, бидний дунд үл ойлголцох асуудлууд үүсэн гардаг. Угтаа хүн төрлөxтөн байгаа цагт өөр өөр үзэл бодол, итгэл үнэмшлээс болж зөрчилдөөн гарах нь гарцаагүй. Ажлын орчинд янз бүрийн соёлын ялгаатай хувь хүмүүс, бүлгүүдээс бүрдэх болж зөрчилдөөн үүсэх суурь нөxцөл байдал бүрддэг. Та зөрчилдөөнийг харин хэрхэн харж байна вэ? Уламжлалт ойлголтоор - Зөрчилдөөн бол хор уршигтай - Хэл амтай нөxдүүдээс үүдэлтэй - Аль болох зайлсхийх хэрэгтэй Орчин үеийн төслийн менежментийн үүднээс авч үзвэл  - Зөрчилдөөн зайлшгүй тулгарна - Ихэвчлэн ашигтай байх талтай - Зөвөөр удирдах чиглүүлэх ёстой Түүх сөхөөд үзвэл ямар ч төрлийн зөрчилдөөн гарсан бай ЗААВАЛ ЗӨВӨӨР УДИРДАХ ЁСТОЙ  гэдгийг ойлгуулсаар иржээ.