Posts

Showing posts from September, 2023

Хэрхэн эгэл жирийн байхаа больж, ер бусын нэгэн болох вэ?

Image
Энэ бол Пеарл Фрaяр. Тэрээр Америкийн өмнөд хэсгийн бөглүүд жижигхэн хотод маш ядуухан нөхцөлд тариаланчдын хүү болон төрж өссөн бөгөөд бага ахуй насандаа тансаг хэрэглээ гэж мэдэхгүй хүндрэл бэрхшээл дунд өсөж торнисон байдаг. Ахлах сургуулиа төгссөний дараагаар тэрээр цэргийн албаа хаан улмаар 30 жилийн турш бага цалинтай үйлдвэрийн хүнд хэцүү ажлын байранд урт ээлжээр ажиллаж байсан ч түүнд ажилч хичээнгүй чанар байсан юм. Тэрээр арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл эсвэл санхүүгийн тэгш бус байдлын алинд ч сатаарахыг хүсээгүй бөгөөд үргэлжлүүлэн бусдад өгөхөө зогсоогоогүй юм. Тэрээр урт ажлын өдрийн дараагаар гэртээ ирээд эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг байшингаа тохижуулахаар шийдэж Өөрт олдох багахан цагаа бидний ихэнхэд уйтгартай санагдах цэцэрлэгжүүлэлтийн ажилд зарцуулж үүндээ дуртай болжээ. Хачирхалтай зүйл нь тэрээр зүгээр ч нэг цэцэрлэгжүүлээд зогсохгүй аливаа нэг зүйлийг нь сайжруулах арга замыг тогтмол хайсаар энэ даалгавар нь аажим аажмаар түүний өөрийгөө илэрхий...

Яагаад хүнхэр дэлгэцтэй телевизор байхгүй болсон бэ?

Image
Хүнхэр дэлгэцтэй телевизорууд 2010 оны дундуур богино хугацаанд тренд болсон ч зах зээлээс хурдан түрэгдэн алга болсон. Яг юу болсон бэ? Бизнес талаас нь зарим үндсэн шалтгааныг дурдъя. Зураглалын чанарт ялгаа байгаагүй - Хүнхэр дэлгэц нь илүү гайхалтай дүрс үзэх боломжийг олгоно гэж бодсон учраас олон хүн хүнхэр дэлгэцэнд татагдан орж байсан. Гэсэн хэдий ч бодит байдал дээр зургийн чанар нь энгийн хавтгай дэлгэцтэй ТВ-ээс илүү байсангүй. Хүмүүс үүнийг ойлгосны дараа хүнхэр дэлгэцийн шинэлэг байдал дорхноо арилсан. Үзэх өнцгийн асуудал - Хүнхэр зурагтын төвөөс зайдуу суух нь зураглалын чанар, өнгө, ялангуяа хэт огцом өнцгөөс харахад дүрсний гажуудалд хүргэдэг. Харин хавтгай дэлгэц нь өрөөний аль ч суудлаас тогтвортойгоор зургийн чанар, илүү өргөн харах өнцөгийг санал болгосон хэвээр. Өндөр үнэ - Хүнхэр дэлгэцийг бүтээхэд илүү төвөгтэй үйлдвэрлэлийн процесс шаардлагатай тул хүнхэр зурагт нь харьцуулж болох хавтгай дэлгэцтэй зурагтаас хамаагүй өндөр үнэтэй байдаг. Гэсэн хэдий ч хүмүүс ...