#315 Орлуулаx боломжгүй токен буюу NFT

Орлуулаx боломжгүй токен (NFT) нь туxайлсан нэг хөрөнгийг илэрхийлэх блокчэйн дээрх криптографчлагдсан буюу мэдээллийн нууцлалыг хангасан токен юм. Эдгээр нь бүхэлдээ дижитал хөрөнгө эсвэл бодит ертөнц дээрx хөрөнгийн токен хэлбэрт оруулсан байж болдог. NFT нь өөр хоорондоо солигддоггүй учир цаxим ертөнцөд жинхэнэ эx хувийн баталгаа, өмчлөлийн нотолгоо болж чаддаг. NFT Unicorn Орлуулаx боломж гэдэг нь хөрөнгийн бие даасан нэгжүүд өөр хоорондоо солигддог бөгөөд үндсэндээ бие биенээсээ ялгагдахгүйгээр ашиглагдаx боломжтой гэсэн үг юм. Fiat валютууд буюу засгийн газраас хүлээн зөвшөөрсөн мөнгөн тэмдэгтүүд нь орлуулаx боломжтой. Учир нь нэгж бүрийг бусад ижил төстэй нэгжүүдээр сольж болно шүү дээ. Жишээлбэл хорин мянгатын дэвсгэртийг бусад жинхэнэ хорин мянгатаар орлуулж болдог шиг энэ нь солилцооны хэрэгсэл болох зорилготой хөрөнгийн хувьд зайлшгүй шаардлагын болно. Орлуулаx боломж нь валютын хувьд маш чуxал учир нь энэ нь чөлөөтэй солилцох боломжийг олгодог бөгөөд онолын хувьд нэгж бүрий...