#227 Ултимайт спортын гарын авлага #MFDF Ултимайтийн дүрэм 35/85 Get link Facebook X Pinterest Email Other Apps - Friday, October 30, 2020 3. Тоног төхөөрөмж, хэрэгсэл3.1. Хоёр багийн ахлагчид хүлээн зөвшөөрөгдсөн аливаа нисдэг дискийг тоглолтонд ашиглаж болно. Get link Facebook X Pinterest Email Other Apps Comments
Мэргэжлээ зөв сонгоцгооё - Saturday, March 22, 2025 Уйдахгүйгээр хийж чадах зүйлээ илүү гүнзгий сурахыг зорих хэрэгтэй. Та өөрөө сонирхож буй учир хэцүү зүйлийг ч торолгүй давж, дуртай учир цаг үеээсээ хоцролгүй салбарынхантайгаа хөл нийлүүлэн алхах болно. Бусад салбар дээр энэ бүх зүйлийг хүчилж хийх хэрэгтэй болно. Би бизнес менежментээр төгссөн. Хөлөө олсон компанид дунд шатны удирлагаар л ажиллах гээгүй юм бол явж явж дэлхийн зах зээлд хамгийн хэрэггүй ажил мэргэжил болон хувирч байна. Монголд одоо хэр нь тренд байгаад санаа зовоод байгаа. Учир нь хэтэрхий ерөнхий. Стартапын жишээ нь дээр хэрэв нарийн мэргэжлийн ур чадварыг сурч мэдвэл хурдтай зах зээлд амжилт олох боломжтой. Y Combinator-н зөвлөснөөр 50 хүртэл хүнтэй компанид ямар ч менежментгүй зөвхөн удирдлагадаа тайлагнах бадилаар явах нь үр дүнтэй байдаг гэдгээс харж болно. AirBnB, Reddit, DoorDash, OpenSea гээд өч төчнөөн unicorn-уудыг богино хугацаанд гаргасныг бодохоор энэ нь нэг юм хэлээд байгаа биз. За тэгвэл 50-с дээш хүнтэй компанид менежмент хэрэгтэй гээд харахад э... Read more
Today i learned: Дээс үсрэх нь - Tuesday, April 22, 2025 Саяхан хятадын боловсролын яам бүх сургууль цэцэрлэгүүддээ дээс үсрэх шалгалт тогтмол авдаг болсон тухай олж уншаад хүүхдээ хөдөлгөөний эвсэлтэй болгож өсгөх сонирхолтой тул хэрэг болж юуны магад гэж үзэн лавшруулж судаллаа Хотжилтын хэрээр бага насны хүүхдүүдийн дунд таргалалт ихээр нэмэгдэж, зардал хямд энгийн өдөр хийж болох үр дүнг нь үндэстний хэмжээнд хэмжээд хэмжиж болох хөтөлбөр хэмээн үзэн хэрэгжүүлсэн аж. Дээс үсэрснээр хүүхдийн хөдөлгөөний чадамж, эвсэл, ритм, тэнцвэр агшныг тааруулах зэрэг ур чадварыг эзэмшихээс гадна сургууль цэцэрлэгийн орчинд хийж болох дасгалуудаас хэр бараг бүрдүүлж чадахгүй гарын хөдөлгөөнөө нүдний хараатайгаа уялдуулах ховор чадварыг эзэмших боломжтой байдаг юм байна. Аажуу эхэлдэг ч явцдаа өндөр темп нь доор үсрэх нь хүүхдийн зүрх судасны үйл ажиллагаа, ясны нягтшил булчингийн тэсвэржилт, хурд, хөдөлгөөний эвсэл гээд олон талын ач холбогдолтой байх юм. Хажуугаар нь бас болоогүй хүндрэлийн зэргээ нэмэгдүүлж олон янзаар үсэрч ... Read more
National Identity - Monday, March 10, 2025 Урд шөнө ингэж бодлоо л доо Бид нэгнийгээ уянгаллаа л гээд байдаг ер нь national identity талаасаа Монголчууд маань уянгалаг ард түмэн юм бишүү? 2011 онд санаж байна оюутан байхдаа групп аялагчдад хөтөч хийж байхад Сүхбаатарын талбай дээр зогсоод эргэн тойрноо тайлбарлаж байхад нар зөв энэ соёлын төв, дуурь бүжгийн эрдмийн театр, Нардом суурин дээр Ленин клуб, тэр харагдаж байгаа нь драмын театр, энэ Элдэв-Очирын кино театр байж байгаад 90 оноос хойш хөрөнгийн бирж болсон, энэ Монголын үйлдвэрчний эвлэл 4 давхарт нь Монголын зохиолчдын эвлэл байдаг юм. Энэ Монголын түүхийн музей гээд тайлбарлаад нэг бүрийх нь түүхийг нь яриад явж байсан хөөх танайх чинь ямар мундаг соёлоо дээдэлдэг ард түмэн бэ. Хамаг соёлын төвүүдээ хотынхоо төв цэгт байрлуулсан байна гээд. Зохиолчдын эвлэл дээр хүмүүс нэлээн ач холбогдол өгч байсныг санаж байна. Олон орноор явж байхад яг талбайн хажуудаа бүгдийн залсан байсныг санахгүй юм байна гэсэн санаанаас гардаггүй юм. 2016 онд Мэнд-Ооёо яруу найрагчийг Италид у... Read more
Comments
Post a Comment