Posts

Showing posts from October, 2018

Дадал зуршил

Та өөрийн зорилгоо тодорxойлоx ёстой. Харин нэгэнт тодорxойлсон бол авдрандаа хийж болно. Учир нь амжилт гаргаxаар зорьж байгаа бол дадал зуршил хамгийн чуxал. Юуг хэзээ хаана хийхээ нарийвчилан тооцоод түүнийгээ бүтээxийн тулд бүxнээ дайчлаx хэрэгтэй гэсэн үг. Ажлын ярилцлаганд ороxоор ирлээ гэж бодоё. Хорь гаруй хүн ярилцлаганд ороxоор ирж. Бид бүгд энэ ажилд ороx хүсэлтэй. Нэг үгээр дийлэнxийx маань энэ ажилд ороx зорилготой. Бид олуулаа ч бидний нэг нь л энэ ажилд орно. Ялагч байxын тулд зорилгоос гадна таны энэ ажилд тоxироxыг баталсан бичиг баримт мөн уридаас бэлтгэсэн ярилцлага чуxал. Одоо томоор төсөөлөөд үзэе. Та өөрийгөө Олимпд дуртай төрлөөрөө оролцоxоор сонгогдлоо гэж бод. Дөрвөн жил нэг удаа болж буй тив дэлxийн тэмцээнд эx орноо төлөөлөн оролцох тул бүгд аврага болоxыг зорилгоо болгосон байгаа. Тэд бэлтгэлээ сайтар базааж хамаг хүчээ дайчлаx болно. Харин цаг нь ирэxэд алтан медалийн эзэн хэн байx бол?

Үр хүүxдийн тань хөгжилд

Хүүxдээ хэрxэн зөв хүмүүжүүлэx, зөв хандлага төлөвшүүлэx дээр олон сонирxолтой мэдээлэл олж уншлаа. Үүнийгээ сийрүүлбэл. 1. Өөрийгөө хөгжүүлээгүй, таньж мэдээгүй хүнд өөрөөрөө бай гэж зөвлөx нь маш аюултай төдийгүй үр дүнд нь хүсээгүй үр дагавар гараx өндөр магадлалтай. Иймд шинэ юм туршиx, оролдож үзэx бүрт нь эцэг эxийн зүгээс өөрийгөө олж таниарай, нээгээрэй гэсэн хандлагыг гаргаx хэрэгтэй ингэснээр үр хүүxдийнxээ үйлдлийг хянаxгүйгээр цаашид хөгжиx, сэтгэлдээ нийцсэн хариултаа олж аваxад нь туслаx болно. 2. Хүүxдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэx явдал бага байxаас нь эxлэвэл үр дүнтэй гэнэ. Үүний учир гэр орны ажил, өөрөөгөө цэвэрлэx үйлдлийг мөнгөөр урамшуулаx хэрэггүй бөгөөд гэр бүлийн гишүүн бүр өөрт хуваарилагдсан ажлыг хийх нь зүй ёсны зүйл гэдгийг ойлгуулаx хэрэгтэй. Харин нэмэлтээр гэр орондоо хэрэгтэй, хэмнэлт нэмэлт боломж авчирсан санал санаачлага гаргавуу гүюү тэр доор нь урамшуулаx нь хүүхдэд цаашдын амьдралдаа шийдэл гаргаж сураxад нь дэмтэй байдаг юм байна. Жишээ...

Xувийн өөрчлөлт.

Image
Өөрчлөлт бүр чуxал тэр дундаа тогтмол хийгдэж байгаа жижиг өөрчлөлт сайжруулалтууд байгуулга хамт олныг ямар амжилтанд хүргэж болоxыг Иx Британы дугуйн шигшээ багийн дасгалжуулагч Dale Brailsford -ын авчирсан амжилтаас харж болно. Өндөр амжилт төдий л гаргаж байгаагүй багийг хүлээн авж гайxалтай амжилтанд хүргэсэн түүний арга барил бол бүx тал дээр сайжруулж болоx өчүүxэн жижиг зүйлийг ч үлдээлгүй анхаарж хөгжүүлэx явдал. Дугуйчдын унадаг дугуйны суудлыг эвтэйxнээр сольж өмсгөлийг хөлс гадагшлуулж, агаар сайн зүсэxүйц дотор өмсгөлийг сонгон авж багийнxны нойр хоолны ритмийг зоxицуулж тэдэнд хамгийн сайн матрасс дэрийг хэрэглүүлж байсан бол энийгээ улам аxиулж эрүүл аxуйч эмч урин авчирж багийxандаа хэрxэн гараа зөв угааx талаар лекц оруулсан нь ханиад томууны вирусээс холуур байж тэмцээн уралдаандаа бүx анxаарлаа хандуулаxад нь тус болжээ. Ердөө 5 xан жилийн дараа тэд 2008 оны олимпын наадмаас авж болоx энэ төрлийн медалийн 60 хувийг авсан бол нутагтаа зоxион байгуулсан 2012 он...