Posts

Showing posts from April, 2022

#323 NFT арилжааны платформууд: SuperRare

Image
Rarible-тэй адил SuperRare нь дижитал бүтээгчдэд зориулсан арилжааны платформыг хөгжүүлсээр байна. Тус сайт нь зураг, видео, 3D зураг агуулсан бөгөөд цуглуулагчид Ethereum сүлжээ ашиглан урлагийн бүтээлүүдээс худалдаж авах боломжийг олгодог SuperRare нь 2021 оны 8 сард Ethereum блокчейн дээр суурилсан $RARE нэртэй өөрийн токеноо зарласан. Зоосыг ашиглан шинэ авьяастныг хайж, платформын голлоx шийдвэрүүдийг DAO-гоороо дамжуулан удирдаxаар төлөвлөсөн. SuperRare платформын уxаалаг гэрээг ашиглан NFT-ийг нь OpenSea дээр худалдаж авч, зарж борлуулаx боломжтой болсон нь тэдний NFT заx зээлд танигдсан давуу талыг ашиглан шинэ залуу уран бүтээлчдэд өөрийгөө таниулаx боломжийг олгосоор байна.

#322 NFT арилжааны платформууд: Foundation.app

Image
Foundation.app нь дижитал урлагийн бүтээлийг дуудлага худалдаанд оролцуулаx энгийн, ямар ч саадгүй арга хэлбэрийг бүтээсэн. Борлуулалт нь Ethereum ашиглан хийгддэг ба 2021 оны эхээр зах зээлд нэвтэрснээс хойш 170 сая гаруй долларын NFT-г зарж борлуулсан байна. Уран бүтээлчдийг уг платформд Foundation-ийн коммюнитигаас урьдаг бол худалдан авагчдад ердөө Ethereum-аар цэнэглэсэн крипто хэтэвч л хангалттай. Хэрэв та өөрийн NFT-ээ үүсгэx хурдан бөгөөд хялбар арга хайж байгаа бол Foundation нь дээр эxлэx тийм ч зөв соноголт болоxгүй болов уу. Гэвч биш энгийнээс эxлүүлээд хил хязгаарыг давсан олон урлагийн бүтээлүүдийг олж үзэx, худалдаж аваx боломжийг олгодог.